Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чансаатай найруулагч, чадавхтай инженерийг төр үнэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагням, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарт төрийн соёрхол хүртээлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чансаатай найруулагч, чадавхтай инженерийг төр үнэллээ
Чансаатай найруулагч, чадавхтай инженерийг төр үнэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагням, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарт төрийн соёрхолт цол хайрлалаа. Н.Наранбаатар нь тайз, дэлгэцийн урлагт арав гаруй жил ажиллахдаа бүтээсэн дүр, найруулсан бүтээлээ нэр төртэйгээр олонд хүргэж чансаатай, чадалтай найруулагч бас жүжигчин гэдгээ аль хэдийн баталсан. Инженер Н.Нацагням нь “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” –ийг бүтээж, Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг хүртсэн. Олон мэргэжлийн зохион бүтээгчид, удаан хугацаанд хийх ёстой ажлыг гадаадад сурсан технологийн давуу талаа ашиглан гүйцэтгэж үр дүнд хүрснээрээ онцлогтой. Ийнхүү монголын төр чансаатай найруулагч, чадавхтай инженерийг төр ийн үнэллээ.

Хуваалцах