Чежу аралд ажилладаг циркчинг хүлээн авч уулзлаа
Чингис хаан, есөн цагаан туг, пони морины үзүүлбэр, давхиж байгаа морин дээр үсрэн дээр нь зогсох, Чингис хааны морин цэргийн сүр хүчийг гайхуулсан монгол эрчүүдийн авхаалж самбаа, эр зоригийг харуулсан үзүүлбэрийг тоглолтдоо шингээж өгчээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Чежу арал дахь циркийн ахлагч Г.Баатархүүг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзлаа. Түүнийг эх нутагтаа ирэх үеэр нь циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.
Г.Баатархүү циркийн урлагт 13 жил ажиллаж байгаа бөгөөд уг циркиэс бүжигчнээр ажлын гараагаа эхэлж байжээ. 2010 оноос цирк ахлажээ. Одоо 24 хүний бүрэлдэхүүнтэй ба тоглолтод уран нугаралт, агаарын гимнастик, морин дээр галтай жонгилороор цагираг эргүүлэх, дээш үсрэх, морьны гэдсэн доогуур орох, морин дээр зогсох, хоёр морин дээр таван хүн зэрэг гарах, бүжиглэдэг морь, Чингис хаан, есөн цагаан туг, пони морины үзүүлбэр, давхиж байгаа морин дээр үсрэн дээр нь зогсох, Чингис хааны морин цэргийн сүр хүчийг гайхуулсан монгол эрчүүдийн авхаалж самбаа, эр зоригийг харуулсан үзүүлбэрийг тоглолтдоо шингээж өгчээ.
Тэд 13 жилийн хугацаанд дунджаар 14.235.000 сая хүнд үйлчилсэн ба өдөрт гурван удаа нэг цагийн тоглолт хийдэг юм байна. Чежу аралд ажилладаг энэ цирк 950 хүний суудалтай ажээ.


















