Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чэжүгийн гран пригээс Г.Болдбаатар мөнгө, Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох ээлжит гранпри тэмцээн БНСУ-ын Чежүд боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чэжүгийн гран пригээс Г.Болдбаатар мөнгө, Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ
Чэжүгийн гран пригээс Г.Болдбаатар мөнгө, Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох ээлжит гранпри тэмцээн БНСУ-ын Чежүд боллоо. Өчигдөр өндөрлөсөн Чэжүгийн гранпри тэмцээнээс манай баг тамирчид эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд V, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа VII байрт орсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүлсэн юм. Манай улс нэг мөнгө, нэг хүрэл, хоёр тусгай байрт орсон нийлбэр дүнгээр наймдугаар байрт жагслаа. 100 мянган америк долларын шагналын сантай Чэжүгийн гранпри тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч өрсөлдсөнөөс БНСУ 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Япон, ОХУ, Их Британий багууд удааллаа.

Хуваалцах