Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чехийн ойгоос аялагчид 7,5 сая кроноор үнэлэгдэх эрдэнэс олжээ

Чехийн Кралув Двур хотын ойролцоогоос аялагчид 598 алтан зоос, үнэт эдлэл, навчин тамхины хайрцгууд, нарийн утсаар мэтгэсэн цүнх сэлтийг олжээ. ”Прага морнинг” сонинд мэдээлснээр, эрдэнэсийн нийт жин 7кг бол, алтан зооснууд нь 3,7кг болсон байна. Тэдгээр эд зүйлсийн зах зээлийн өртөг нь өнөөдрийн үн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чехийн ойгоос аялагчид 7,5 сая кроноор үнэлэгдэх эрдэнэс олжээ
Чехийн ойгоос аялагчид 7,5 сая кроноор үнэлэгдэх эрдэнэс олжээ. Зураг: МҮОНРТ

Чехийн Кралув Двур хотын ойролцоогоос аялагчид 598 алтан зоос, үнэт эдлэл, навчин тамхины хайрцгууд, нарийн утсаар мэтгэсэн цүнх сэлтийг олжээ. ”Прага морнинг” сонинд мэдээлснээр, эрдэнэсийн нийт жин 7кг бол, алтан зооснууд нь 3,7кг болсон байна. Тэдгээр эд зүйлсийн зах зээлийн өртөг нь өнөөдрийн үнэлгээгээр 7,5 сая сая швед крон буюу 370 мянга орчим ам.доллартой дүйцэх боловч түүхийн үнэ цэнийг үнэлэх аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн тухайн олдворыг 1921 он эсвэл түүнээс өмнө нуусан болов уу гэж үзэж байгаа юм байна. Зоос үнэт эдлэл судлаач Войтех Брадлегийн ярьснаар, олдвороос гарсан зоосны ихэнх нь 1808-1915 оны хооронд хамаарах ажээ.

Хуваалцах