Чехүүдийн гайхалтай эргэн ирэлт
Хорват-Чехийн шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой, гайхалтай болж өндөрлөлөө
Мэдээллийн алба

Хорват-Чехийн шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой гайхалтай болж 2:2 харьцаатайгаар өндөрлөлөө. Эхний үед Хорватчууд 1:0 - ээр тэргүүлж байсан бөгөөд хоёрдугаар үед орж ирмэгцээ 2:0 харьцаатай болгосон юм.
Харин Чехүүд гайхалтай тоглолт үзүүлж 75 дахь минутад эхний гоолоо оруулсан бол 90+4 дэх минутад хоёр дахь гоолоо оруулан, алдаж байсан гурван оноогоо хоёр болгож багасгаж чадлаа.
Ингэснээр Чехийн шигшээ баг 1 оноотой болж байгаа бол Хорватчууд 4 оноотой боллоо.


















