Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Челси" Бразил хагас хамгаалагч Оскартай гэрээгээ сунгалаа

"Премьер лигийг 11 тойргийн дараах байдлаар нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа "Челси" клуб 23 настай Бразил хагас хамгаалагч Оскартай гэрээгээ таван жилээр сунгалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Челси" Бразил хагас хамгаалагч Оскартай гэрээгээ сунгалаа
"Челси" Бразил хагас хамгаалагч Оскартай гэрээгээ сунгалаа. Зураг: МҮОНРТ

"Премьер лигийг 11 тойргийн дараах байдлаар нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа "Челси" клуб 23 настай Бразил хагас хамгаалагч Оскартай гэрээгээ таван жилээр сунгалаа. Оскар 2019 он хүртэл "Стэмфорд Бридж" хүчин зүтгэхээр болсон юм.

Тэрээр "Би маш их баяртай байна. Яагаад гэвэл "Челси"-гийн төлөө тоглож, Англид амьдрах нь надад таалагддаг. Би энд "хоёр болсон". Харин одоо дахин таван жил тоглохоор боллоо шүү дээ" гэжээ.

Тэрбээр анх 2012 оны зун нутгийн клуб болох "Интернационал" клубээс 20 сая фунтээр "Цэнхэрүүд"-ийн эгнээнд нэгдэж байсан бөгөөд энэ улиралд тэрбээр "Челси"-гийн нэрийн өмнөөс есөн тоглолтод оролцож гурван гоол, хоёр гоолын дамжуулалт өгөөд байна.

Хуваалцах