Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Челси” Ромелу Лукаку илүү сайн тоглолоо

Энэ улирлыг дуустал “Эвертон” клубт зээлээр тоглох гэрээ байгуулсан Бельгийн шигшээ багийн залуу довтлогч Ромелу Лукакуг “Челси” эргүүлэн дуудах эрхгүй гэдгийг Роберто Мартинес мэдэгдлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Челси” Ромелу Лукаку илүү сайн тоглолоо
“Челси” Ромелу Лукаку илүү сайн тоглолоо. Зураг: МҮОНРТ

Энэ улирлыг дуустал “Эвертон” клубт зээлээр тоглох гэрээ байгуулсан Бельгийн шигшээ багийн залуу довтлогч Ромелу Лукакуг “Челси” эргүүлэн дуудах эрхгүй гэдгийг Роберто Мартинес мэдэгдлээ. Өнгөрсөн улиралд “Вест Бромвич” клубт тун сайн тоглож, 17 гоол оруулсан бельги залуу өнгөрсөн шөнө “Ньюкасл Юнайтед” клубийг 3:2 харьцаатай хожсон тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн. “Челси” клубийн дасгалжуулагч Жозе Моуриньо Лукакуг үндсэн бүрэлдэхүүнд тоглох түвшинд хүрээгүй гэж үзсэн учраас “Эвертон” клуб рүү зээлээр явуулсан. Гэвч Лукаку Цэнхэрүүдийн үндсэн довтлогч Фернандо Торрес, Самуэл Это`О нараас ч илүү сайн тоглож байна. “Эвертон” өнгөрсөн шөнө Шаазгайнуудыг хожсноор Премьер лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин “Челси” тавдугаар байрт бичигдэж байна.

Хуваалцах