Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чи намайг санаж л байгаа

Чи намайг санаж л байгаа Чимээгүй шөнөөр үгүйлж л суугаа Нүгэлгүй харанхуйн зовхио зөөлөн буулгаж Нүцгэн биеийг минь нүдээрээ тэмтчиж л байгаa Чи намайг мартаж байгаа Гялбуулах бүсгүйн зөрөөнд мартаж яваа Аниргүйн дунд гарыг чинь дэрлэн нойрсох Амраг…

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чи намайг санаж л байгаа
Чи намайг санаж л байгаа. Зураг: МҮОНРТ

Чи намайг санаж л байгаа

Чимээгүй шөнөөр үгүйлж л суугаа

Нүгэлгүй харанхуйн зовхио зөөлөн буулгаж

Нүцгэн биеийг минь нүдээрээ тэмтчиж л байгаa

Чи намайг мартаж байгаа

Гялбуулах бүсгүйн зөрөөнд мартаж яваа

Аниргүйн дунд гарыг чинь дэрлэн нойрсох

Амрагийнхаа бүлээн амьсгалд мартаж л байгаа

Гэнэн инээдтэй тэвэрт чинь эрхэлсэн намайг

Гэмгүйхэн дурсаад чи санааширч байгаа

Дэргэд чинь нялхрах хонгор бүсгүйн энгэрт

Дэггүйхэн намайгаа мартаж л байгаа

Өөрийг тань хараад жаргал гийх харцыг минь

Үе үехэн чи бодож л яваа

Өөр нэгэн уруулын баланд

Өөрийг минь чи мартаж л байгаа

Өчигдрийн хайр дурсамж би

Өнөөдөр чамд бодогдож л байгаа

Өглөө болох цаг цагийн аясаар

Үүрд бас мартагдаж л байгаа

Хуваалцах