Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чийрэг оюутан”-уудыг 21 сая төгрөгөөр шагнана

“Оюутны аварга” шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээн ирэх зургаадугаар сарын 15-нд ӨМӨЗО-нд зохион байгуулагдах гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чийрэг оюутан”-уудыг 21 сая төгрөгөөр шагнана
“Чийрэг оюутан”-уудыг 21 сая төгрөгөөр шагнана. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын Олон улсын бие чийрэгжилтийн дээд сургууль, Монголын Бодибилдинг фитнессийн холбоотой хамтран ажиллаж эхэлсний таван жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Оюутны аварга” шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээн ирэх зургаадугаар сарын 15-нд ӨМӨЗО-нд зохион байгуулагдах гэж байна.

21 сая төгрөгийн шагналын сантай “Чийрэг кап-2019” тэмцээнд 1994 он болон түүнээс хойш төрсөн тамирчид оролцох боломжтой аж. Мөн ангилал тус бүрийн эхний таван байрт орсон оролцогчид финалд өрсөлдөх эрхтэй бөгөөд финалд шалгарсан 15 тамирчнаас шилдэг 10 тамирчныг мөнгөн шагналаар шагнах юм байна.

Хуваалцах