Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чикаго Блэкхокс” өрнөд бүсийг тэргүүлж байна

Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн тэмцээний хүрээнд өнөөдөр нийт долоон тоглолт боллоо. Лигийн 100 дахь улирал эхлээд өрнөд бүсийг тэргүүлсээр байгаа “Чикаго Блэкхокс” өнөөдөр Канадын “Виннипег Жетс”-ийг өөрийн талбайдаа хүлээн авчээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чикаго Блэкхокс” өрнөд бүсийг тэргүүлж байна
“Чикаго Блэкхокс” өрнөд бүсийг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн тэмцээний хүрээнд өнөөдөр нийт долоон тоглолт боллоо. Лигийн 100 дахь улирал эхлээд өрнөд бүсийг тэргүүлсээр байгаа “Чикаго Блэкхокс” өнөөдөр Канадын “Виннипег Жетс”-ийг өөрийн талбайдаа хүлээн авчээ. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 91 дэх улираа эхлүүлээд байгаа лигийн 6 удаагийн аварга “Чикаго Блэкхокс”-ын “Юнайтед Центр”-д болсон энэ тоглолтод багууд хамгаалалт зонхилсон, тун нягт тоглолтыг үзүүлж байсан юм. Улмаар эхний гоол ч 2-р үеийн сүүлйин минутад орсон. Энэ удаад Брайан Литтл зочин баг “Жетс”-д тэргүүллийг авчирсан байна. Харин тоглолтын 3-р үе эхлээд талбайн эзэд олон шуургалсан довтолгооныг хийж байснаар лигийн супер оддын нэг Патрик Кэйнийн дамжуулалтаар багийн шилдэг довтлогч Артемий Панарин тооны харьцааг тэнцүүлсэн. ОХУ-ын шигшээ багийн тамирчин, өдгөө 25 настай залуу од Панарин улирал эхэлсэнээс хойш 10 гоол оруулж, 13 гоолын дамжуулалтыг өгөөд байна. Гэсэн ч энэ өдөр “Виннипег Жетс” хожлын төлөө маш ширүүн тэмцлийг өрнүүлж байснаар 55 дахь минутад Эндрю Копп хожлын шайбыг оруулж чадсан юм. “Виннипег Жетс” улирал эхэлсэнээс хойш 28 тоглолт хийж, 28 оноо авсан амжилтаараа өрнөд бүсийн 8-р байрт бичигдэж байна. Тэгвэл тэдний өрсөлдөгч Чикагогийн “Хар Харцагууд” 16 хожсон амжилтаараа 35 оноотой өрнөд бүсийн 14 багийг тэргүүлж байгаа юм.

Хуваалцах