Чилийн ерөнхийлөгчийн бүдэрч унасан зураг шуугиан тарьж эхэллээ
Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера албан ёсны ёслолын ажиллагааны үеэр байшингийн нурангид бүдрэн унаж, ихээхэн шуугиан тариад байна.
Мэдээллийн алба

Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера албан ёсны ёслолын ажиллагааны үеэр байшингийн нурангид бүдрэн унаж, ихээхэн шуугиан тариад байна.
Тэрээр Сантьяго хотын нэгэн дүүргийн хуучин байрнуудыг нурааж, шинэ хороолол барих ёслолын арга хэмжээний үеэр ийн нуранганд тээглэн унасан аж. Азаар ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй бөгөөд түүнийг дагалдан явсан тус дүүргийн дарга амжиж барьж авсан байна.
Энэ явдлын дараа “Бүдэрч унасны дараа төрсөн зарим нэг мэдрэмжийг тодорхойлж хэлэхэд бие минь өвдсөнгүй, харин сэтгэл шархирлаа. Амьдралд унах тохиолдол байдаг. Хамгийн гол нь дахин хөл дээрээ босох чадвартай байх хэрэгтэй” хэмээн хошигносон тайлбар хийжээ.



















