Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Чиндао"-гийн гран при тэмцээнд манай 19 жүдоч өрсөлдөнө

Энэ сарын 20-ноос 22-нд Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао"-гийн гран при тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд манай 19 бөх зодоглох юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чиндао"-гийн гран при тэмцээнд манай 19 жүдоч өрсөлдөнө
"Чиндао"-гийн гран при тэмцээнд манай 19 жүдоч өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 20-ноос 22-нд Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чиндао"-гийн гран при тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд манай 19 бөх зодоглох юм. Энэ тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодоглож байна.

Багийн бүрэлдэхүүн:


Эрэгтэй:
60 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн /"Женко" клуб/
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/

66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /"Хилчин" спорт хороо, "Женко" клуб/
ОУХМ Батцэцэгийн Батгэрэл /"Женко" клуб/

73 кг-д Наранхүүгийн Хадбаатар /"Женко" клуб/

81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /"Хангарьд" спорт хороо/
ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /"Хангарьд" спорт хороо/

90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/

-100 кг-д Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /"Женко" клуб/

+100 кг-д ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр /"Хангарьд" спорт хороо/

Эмэгтэй:
48 кг-д Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /"Женко" клуб/

52 кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон /"Женко" клуб/
ОУХМ Балжиннямын Бат-Эрдэнэ /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/

57 кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа /"Хилчин" спорт хороо/
ОУХМ Алтайгийн Батзул /"Хангарьд" спорт хороо/

63 кг-д ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /"Ажнай"/
ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /"Женко" клуб/

-78 кг-д ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд /"Женко" клуб/

+78 кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа /"Женко" клуб/

Хуваалцах