Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чингэлэгтэй машинд хүний цогцос ачиж явсан хэргийг шалгаж эхэлжээ

Английн Грейс тосгонд ачааны чингэлэг бүхий машинд 40-өөд хүний цогцос ачсан байсан аймшигт хэргийн тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлэгтэй машинд хүний цогцос ачиж явсан хэргийг шалгаж эхэлжээ
Чингэлэгтэй машинд хүний цогцос ачиж явсан хэргийг шалгаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Английн Грейс тосгонд ачааны чингэлэг бүхий машинд 40-өөд хүний цогцос ачсан байсан аймшигт хэргийн тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. Орон нутгийн цагдаа лхагва гарагийн өглөөгүүр ачааны чингэлэгт машинаас 39 хүний цогцос илрүүлсэн байна.

Тэдний дунд 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос байсан бөгөөд оршин суугчид энэ явдалд ихэд цочирдож байгаагаа илэрхийлжээ. Хэргийн сэжигтнээр машины жолооч болох Умард Ирланд гаралтай Моррис Робинсон гэдэг 25 настай залууг цагдаа нар баривчлаад байна.

Ачааны машин Болгараас ирсэн гэж цагдаагийн дарга нь анх мэдэгдэж байсан ч, Бельгиэс ирсэн хэмээн сүүлд нь залруулжээ. Машин Болгарт бүртгэлтэй боловч, 2017 оноос хойш тэндээ байгаагүй гэнэ.

Харин машин олдсон газар болох аж үйлдвэрийн барилга нь тээврийн болон шуудангийн компаниудын машинууд дамжин өнгөрдөг газар байжээ. Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Хуваалцах