Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чингэлтэй уулын өвөр дэх хөлбөмбөгийн талбайн нээлт нөгөөдөр болно

Цаашид сагс болон гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, үйлчилгээний төв, амралтын байр зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй уулын өвөр дэх хөлбөмбөгийн талбайн нээлт нөгөөдөр болно
Чингэлтэй уулын өвөр дэх хөлбөмбөгийн талбайн нээлт нөгөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа билээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд тус цогцолборын задгай театр нээлтээ хийсэн бол энэ сарын 8-нд хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай аж.

Цаашид сагс болон гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, үйлчилгээний төв, амралтын байр зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх гэнэ.

Хуваалцах