Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чингис хаан” дууриар нээлтээ хийлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, "Монгол бахархалын өдөр"-өөр УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг толилууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хаан” дууриар нээлтээ хийлээ
“Чингис хаан” дууриар нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, "Монгол бахархалын өдөр" УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг толилууллаа.

Монголын урлагийн дөрвөн нэрт эрхмийн бүтээл “Чингис хаан” дуурийн гол дүрд энэ удаа шинэ залуу уран бүтээлчид оролцож, хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилснээрээ онцлогтой байв. Тодруулбал, МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа энэ дуурийг олны хүртээл болгов.

Ийнхүү Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, УГЗ Л.Эрдэнэбулган, Ардын зураач Ч.Гунгаасүх нарын бүтээл "Чингис хаан" дуурь УДБЭТ-ын 51 дэх улирлын нээлтэд зориулан тоглогдов.

Хуваалцах