Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Чингис хаан" Уханьд коронавирустай тэмцэж байна

Тэрбээр дэлхий дахиныг нөмрөөд байгаа COVID-19 аюулт тахлыг дарахаар Уханьд очиж ид голомтод нь зүтгэж байгаа юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чингис хаан" Уханьд коронавирустай тэмцэж байна
"Чингис хаан" Уханьд коронавирустай тэмцэж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын бүтээсэн "Чингис хаан" олон ангит киноны Тэмүүжиний бага насны дүрийг бүтээсэн Өвөр Монгол залуу Хорчинбилиг эмчийн мэргэжил эзэмшин ӨМӨЗО-ны Халдвартын төв эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа гэнэ.

Тэрбээр дэлхий дахиныг нөмрөөд байгаа COVID-19 аюулт тахлыг дарахаар Уханьд очиж ид голомтод нь зүтгэж байгаа юм байна.

Дэлхийн суут хүн Чингис хааны дүрийг бүтээсэн чадварлаг эмч COVID-19 гэгч дайсныг дарж, ард түмнээ эрүүл саруул болгож, эргэн ирэх биз ээ.

Хуваалцах