Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ
“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.

Энэ удаагийн цомын тэмцээнд ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар болон Монголын боксчид эрэгтэй 8, эмэгтэй 4 жинд өрсөлдөнө. Тэмцээн 14.00 цагаас эхлэх бөгөөд 15.00 цагаас нээлтийн ажиллагаа болно.

“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн аравдугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.

Хуваалцах