Чингисийн дүрд Арнольд Шварцнеггерийг тоглуулах хүсэлтэй байжээ
Америкийн алдарт рэппер “RZA” 2014 онд шинэхэн уран бүтээл болох “Чингис хаан” киног хүргэхээр болжээ. Тэрээр нэрт кино зохиолч Жон Милиустай хамтран ажиллаж байгаа бөгөөд зураг авалт нь удахгүй эхлэх юм.
Мэдээллийн алба

Тус хоёр уран бүтээлчийн хамтран ажиллаж байгаа энэхүү төслийн гол дүрд жүжигчин Микки Рурк тоглохоор болсон байна. Сонирхуулахад, кино зохиолч нь зохиолоо 2010 оноос бичиж эхэлжээ.Харин Рэппер маань гол дүрийн Чингис хаанд Микки Руркээс өмнө Арнольд Шварцнеггерийг тоглуулах хүсэлтэй байсан аж.