Чингисхаан Эрдоган Туркийн аварга болжээ
Саяхан Туркийн Самсун хотод тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болж
Мэдээллийн алба

Саяхан Туркийн Самсун хотод тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болж 57 кг-ын жинд Сезар Акгюль, 61 кг-ын жинд Чингисхаан Эрдоган, 65 кг-ын жинд Мустаф Кай, 70 кг-ын жинд Якуп Гор, 74 кг-ын жинд Сонер Демирташ, 86 кг-ын жинд Селиш Яшар, 97 кг-ын жинд Ибрахим Болукбаши, 120 кг-ын жинд Таха Акгюль нар түрүүлжээ.
Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүд Азербайжаны Баку хотод болох Европын анхдугаар спортын наадамд оролцох эрх авсан юм. Гэхдээ 61 кг-ын жинд Чингисхаан Эрдоган биш Мунир Реджеп Акташ явах болжээ. Учир юу гэвээс Чингисхаан Эрдоган нь ОХУ-ын бөх байсан тул Оросын бөхийн төрлүүдийн холбооноос зохих зөвшөөрлийг аваагүй аж.
Тува улсын Чадан хотод төрсөн, ОХУ-ын Гавьяат тамирчин, Европын гурван удаагийн аварга, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дөрвөн мөнгөн медальт Опан Сат иргэншлээ сольж энэ оны дөрөвдүгээр сард Туркийн иргэн болж Чингисхаан Эрдоган нэр авсан аж.
МЧБХ


















