Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чио Чио Сан” дуурь тоглоно

УДБЭТ-ын тайзнаа 1967 анх тоглогдсон хоёр бүлэг, гурван үзэгдэлт “ЧИО ЧИО САН” дуурийн зураачаар АЗ Л.Гаваа, найруулагчаар УГЗ Д.Лхасүрэн, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чио Чио Сан” дуурь тоглоно
“Чио Чио Сан” дуурь тоглоно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын тайзнаа 1967 анх тоглогдсон хоёр бүлэг, гурван үзэгдэлт “ЧИО ЧИО САН” дуурийн зураачаар АЗ Л.Гаваа, найруулагчаар УГЗ Д.Лхасүрэн, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж байжээ.

1991 онд шинэчлэн тавьсан тус жүжгийг энэ сарын 24, 25-нд дахин тайзнаа амилуулахаар болжээ.

Ж.Пуччини хөгжим, Л.Иллика, Ж.Жакоза нарын цомнол “ЧИО ЧИО САН” дуурийн удирдаачаар Н.Туулайхүү УГЗ, Рю Мён Ү /БНСУ/, найруулагч: Х.Уртнасан АЖ, ТШ, Зураач Ч.Гунгаасүх АЗ, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажилласан байна.

Харин дүрүүдэд Б.Эрдэнэтуяа СТА, Р.Доржхорлоо СТА, Г.Шижирболд, Д.Туяа СТА, М.Болд МУГЖ, М.Даваадорж нарын уран бүтээлчид тоглоно.

Хуваалцах