Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чоно” хамтлаг “Уухай” дуугаараа уран бүтээлээ үргэлжлүүллээ

Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрөөд байхад нь фэйнүүд нь “зодог тайлж” хэмээн харамсч байсан. Гэтэл шинэ стиль, доргио хөгжим, шинэ уран бүтээлээо уулзаж байгаад нь тун их ам сайтай байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чоно” хамтлаг “Уухай” дуугаараа уран бүтээлээ үргэлжлүүллээ
“Чоно” хамтлаг “Уухай” дуугаараа уран бүтээлээ үргэлжлүүллээ. Зураг: МҮОНРТ

“Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орж, “Уухай” дуугаа хадааж эхэллээ.

Тэд энэхүү дуугаа дэлхийн талыг эзэлж байсан Монгол баатруудын морин төвөргөөнийг санагдуулам бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын хангинаан, морин хуурын сонсголонт эгшиг, хөөмийтэй хоршуулжээ.

Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрөөд байхад нь фэйнүүд нь “зодог тайлж” хэмээн харамсч байсан. Гэтэл шинэ стиль, доргио хөгжим, шинэ уран бүтээлээо уулзаж байгаад нь тун их ам сайтай байгаа гэнэ.

Мөн энэ дуугаараа үндэсний урлагаа ч сурталчилжээ.

Хуваалцах