Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чонон сүлд” роман 3D кино болно

Хятадын 2005 оны шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдсэн "Чонон сүлд" роман 3D хэлбэрээр 2015 оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарахаар болжээ. Тус киног Францын нэрт найруулагч Жан-Жак Анно найруулж, ӨМӨЗО-нд 2013 оны дөрөвдүгээр сараас зураг авалтаа эхлүү

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чонон сүлд” роман 3D кино болно
“Чонон сүлд” роман 3D кино болно. Зураг: МҮОНРТ

Хятадын 2005 оны шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдсэн "Чонон сүлд" роман 3D хэлбэрээр 2015 оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарахаар болжээ.

Тус киног Францын нэрт найруулагч Жан-Жак Анно найруулж, ӨМӨЗО-нд 2013 оны дөрөвдүгээр сараас зураг авалтаа эхлүүлжээ. Киног бүтээхэд ойролцоогоор 38 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ.

"Чонон сүлд" романыг зохиолч Зян Рун (жинхэнэ нэр Люй Жяминь) 1997-2004 онд бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 100 гаруй орны сая сая уншигчийн ширээний ном болж чаджээ.

2009 оноос эхлэн манай улсад борлуулагдаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хятад судлаач Д.Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна.

Хуваалцах