Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ энэ сарын 14-22-нд болно

Манай улсаас нийт 22 тамирчин оролцох бөгөөд тодруулбал УАШТ-д түрүүлж эрхээ авсан 20, сонгомол бөхийн төрөлд өрсөлдөх хоёр тамирчин оролцох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ энэ сарын 14-22-нд болно
Чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ энэ сарын 14-22-нд болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 14-22-нд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдана.

Олимпийн их наадмын өмнөх жил болж буй тул эхний зургаан байр эзэлсэн тамирчинд “Токио 2020” олимпийн наадамд өрсөлдөх эрх олгоно.

Манай улсаас нийт 22 тамирчин оролцох бөгөөд тодруулбал УАШТ-д түрүүлж эрхээ авсан 20, сонгомол бөхийн төрөлд өрсөлдөх хоёр тамирчин оролцох юм.

Сонирхуулахад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг болон ОУХМ Ө.Батзул нар дэлхийн чансаанд гурав, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж буй тул хэсгээ тэргүүлэн барилдана.

“Нур-Султан-2019” ДАШТ-д оролцох манай эрэгтэй бөхчүүд

57кг жинд Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр

61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга

65кг жинд ОУХМ Т.Тулга

70кг жинд МУГТ Г.Мандахнаран

74кг жинд ОУХМ З.Сумьяабазар

79кг жинд ОУХМ Д.Гомбодорж

86кг жинд ОУХМ О.Үйтүмэн

92кг жинд ОУХМ Б.Нямбаяр

97кг жинд ОУХМ Ө.Батзул

125кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга

Эмэгтэйчүүд

50кг жинд Цогт-очирын Намуунцэцэг (Хасу Мега Старс)

53кг жинд Мөнхбатын Пүрэвтунгалаг

55кг жинд Бат Очирын Болортуяа Женко

57кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

59кг жинд Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)

62кг жинд Энхбатын Гантуяа (Хилчин)

65кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

68кг жинд Соронзонболдын Батцэцэг Хилчин

72кг жинд Банзрагчийн Оюунсүрэн (Женко)

76кг жинд Очирбатын Бурмаа (Женко)

Сонгомол бөх

55кг жинд М.Даваабанди

66кг жинд ОУХМ Г.Ханбүргэд

Хуваалцах