Чөлөөт бөхийн 57, 74кг-ын жингийн барилдаанууд удахгүй эхэлнэ
“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74 кг-ын жингийн барилдаанууд удахгүй эхэлнэ.
Мэдээллийн алба

“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74 кг-ын жингийн барилдаанууд удахгүй эхэлнэ.
Чөлөөт бөхийн барилдааны “Б” хэсэгт орсон Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Сенегалын бөх Адама Диаттатай учраа таараад байна.
Мөн 74кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Туркийн бөх, Европын спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай барилдана.
Барилдааныг Улаанбаатарын цагаар 22.00-д МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар хүлээн авч үзээрэй.


















