Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д манай 12 бөх хүч үзнэ
Польш Улсын нийслэл Варшав хотод чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 7-9-нд болно. Тус тэмцээнд манай улсаас 12 бөх зодоглох юм.
Мэдээллийн алба

Польш Улсын нийслэл Варшав хотод чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 7-9-нд болно. Тус тэмцээнд манай улсаас 12 бөх зодоглох юм.
Багийн бүрэлдэхүүнд:
Г.Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга, C-63 кг/
Ш.Баянмөнх /“Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий мөнгө, долоон хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-125 кг/
Т.Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-58 кг/
А.Цэрэнсодном /Налайх дүүрэг, гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга, D-76 кг/,
С.Баасанчулуун /”Тулгат” клуб, E-69 кг/
Ш.Энхбаяр /“Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ий мөнгөн медальт, A-76 кг/
Д.Ганбат /“Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-85 кг/
Ж.Лхагвасүрэн /Орхон аймаг, E-125 кг/
Д.Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, A-69 кг/
Ө.Наранжаргал /Орхон аймаг, F-85 кг/
Н.Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга, B-69 кг/ нар багтжээ.
Тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд A, B, C,D, E, F, G насны ангиллаар болох аж.


















