Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ

Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ
Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нийслэл Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ эхэллээ.Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглож байна.Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна.Тэмцээн тавдугаар сарын 14-ний өдөр өндөрлөнө.

Хуваалцах