Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ий барилдаанууд болж байна

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь удаагийн ДАШТ 2015 оны есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд өчигдөр ёслол төгөлдөр эхэлсэн

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн ДАШТ-ий барилдаанууд болж байна
Чөлөөт бөхийн ДАШТ-ий барилдаанууд болж байна. Зураг: МҮОНРТ

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь удаагийн ДАШТ 2015 оны есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд өчигдөр ёслол төгөлдөр эхэлсэн.

Эхний өдөр сонгомол барилдааны 66, 75, 98 кг-ын жингийн барилдаан эхэлж, тэмцээн ид үргэлжилж байна. Тэмцээн 4500 үзэгчийн суудалтай “The Orleans Arena” спортын ордонд дөрвөн дэвжээн дээр явагдаж байгаа юм. ДАШТ өмнө нь АНУ-д 1962, 1966 онд Толидо, 1979 онд Сан-Диего, 1995 онд Атланта, 2003 онд Нью-Йорк хотод болж байжээ.

Хуваалцах