Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ий бэлгэдэл сахиусаар цоохор ирвэсийг сонгожээ

Уг ирвэс нь Казах ард түмний бэлэг тэмдэгт ашиглагддаг ховордож байгаа амьтадын нэг аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн ДАШТ-ий  бэлгэдэл сахиусаар цоохор ирвэсийг сонгожээ
Чөлөөт бөхийн ДАШТ-ий бэлгэдэл сахиусаар цоохор ирвэсийг сонгожээ. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох билээ.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний бэлгэдэл сахиусаар “Намыс” нэртэй цоохор ирвэсийг сонгожээ.

Уг ирвэс нь Казах ард түмний бэлэг тэмдэгт ашиглагддаг ховордож байгаа амьтадын нэг аж.

Казахстанчууд 2011 онд Азийн өвлийн спортын наадмын маскотоор мөн цоохор ирвэсийг ашиглаж байжээ.

Нур-Султан хотын “Барыс Арена” спорт цогцолборт болох уг тэмцээнд “Токио-2020” олимпийн наадмын 108 эрхийн төлөө тамирчид өрсөлдөнө.

Хуваалцах