Чөлөөт бөхийн ДАШТ-ий сорил тэмцээн маргааш эхэлнэ
Монголын чөлөөт бөхийн холбоо жин тус бүрийн шилдэг зургаан бөхөд ДАШТ-нд өрсөлдөх эрх олгох юм.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн ДАШТ-ий сорил тэмцээн маргааш, нөгөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Монголын чөлөөт бөхийн холбоо жин тус бүрийн шилдэг зургаан бөхөд ДАШТ-нд өрсөлдөх эрх олгох юм.
Энэ удаагийн тэмцээнд 96 бөх ур чадвар, авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдөнө. Тодруулбал насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д оролцсон тамирчин тойргоор барилдсан тамирчинтай халз барилдана. Харин улсын аварга болсон ч Азийн аваргад оролцоогүй тамирчдын жинд хамгийн өндөр оноотой тамирчин сонгон шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд барилдах эрхээ шууд авна. Үлдсэн нь тойргоор барилдаж, ялагч нь шигшээд зодоглох юм. МЧБХ-ны гаргасан чансаанд зарим жинд эхний тав, зургаад багтсан тамирчид оролцох боломжгүй болж, дараагийн тамирчин нөхөж барилдаж байгаа аж.


















