Чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо
Дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотод чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын эрэгтэй чөлөөт бөхийн багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотод чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын эрэгтэй чөлөөт бөхийн багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар нар явах бол тамирчдын бүрэлдэхүүнд:
-57кг Д.Цогтбаатар, “Алдар” спорт хороо
-61кг Б.Нэмэхбаяр, “Хасу-Мегастарс” клуб
-65кг Г.Мандахнаран, “Алдар” спорт хороо, ДАШТ-ий хошой медальт
-70кг Б.Анхбаяр, ”Харгант-Цамхаг” клуб
-74кг П.Өнөрбат, “Хасу-Мегастарс” клуб
-96кг Д.Хүдэрбулга, ”Ганьт” клуб, Азийн аварга
-125кг Ж.Чулуунбат, “Сүлд” спорт хороо нар багтжээ.


















