Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 10 жингийн аварга

Манай сайт өмнөх мэдээлэлээрээ эрэгтэйчүүдийн 10 жинд аль улсын хэн гэдэг 10 тамирчин түрүүлснийг уншигч танаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдийн 10 жингийн аваргыг танилцуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 10 жингийн аварга
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 10 жингийн аварга. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ноос 7-ны хооронд Норвегийн нийслэл Осло хотод болсон билээ.

Манай сайт өмнөх мэдээлэлээрээ эрэгтэйчүүдийн 10 жинд аль улсын хэн гэдэг 10 тамирчин түрүүлснийг уншигч танаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдийн 10 жингийн аваргыг танилцуулж байна.

50 кг: Ремина Йошимото (Япон)

53 кг: Акари Фүжинами (Япон)

55 кг: Цүгүми Сакүраи (Япон)

57 кг: Хелен Марулис (АНУ)

59 кг: Биляна Дудова (Болгар)

62 кг: Айсулуу Тыныбекова (Кыргызстан)

65 кг: Ирина Рингач (Молдав)

68 кг: Мээрим Жуманазарова (Кыргызстан)

72 кг: Масако Фүрүичи (Япон)

76 кг: Аделин Грэй (АНУ)

Хуваалцах