Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Бразилийг зорьлоо

“Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Бразил улсыг зорьлоо. Риогийн олимпийн чөлөөт бөхийн энэ төрөлд манай улсаас 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран,

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Бразилийг зорьлоо
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Бразилийг зорьлоо. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Бразил Улсыг зорьлоо. Рио-гийн олимпийн чөлөөт бөхийн энэ төрөлд манай улсаас 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар зодоглоно.

Багийн дасгалжуулагчаар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, дасгалжуулагч Л.Энхбаяр нар ажиллах юм. Барилдаан энэ сарын 19-21-нд болно.

Хуваалцах