Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал ирэх гуравдугаар сард болно

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал ирэх гуравдугаар сарын 19-нд болно. Тус хурлаар дараах асуудал хэлэлцэх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал ирэх гуравдугаар сард болно
Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал ирэх гуравдугаар сард болно. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал ирэх гуравдугаар сарын 19-нд болно. Тус хурлаар дараах асуудал хэлэлцэх юм.

Үүнд:

МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах;

Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль;

Ерөнхийлөгчийн сонгууль.

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлнэ.

Сонгуульд нэр дэвших хүсэлт;

Анкет /4х6 хэмжээтэй цээж зураг хавсаргасан байх/;

Өөрийн намтар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

Мөрийн хөтөлбөр.

Нэр дэвшигчийн материал хүлээн авах хугацаа, газар:

МЧБХ-ны УЗ-ийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материалыг ирэх гуравдугаар сарын 11-ний 17:00 цаг хүртэл /ажлын өдрүүдэд/ Монголын чөлөөт бөхийн холбооны байранд хүлээн авах аж.

Хуваалцах