Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Белград хотод болно

Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны ДАШТ-ийг Серб Улсын нийслэл Белград хотноо ирэх арванхоёрдугаар сарын 12-20-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Белград хотод болно
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Белград хотод болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) онлайнаар хуралдаж бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Белград хотод зохион байгуулах болсноо зарлажээ.

Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны ДАШТ-ийг Серб Улсын нийслэл Белград хотноо ирэх арванхоёрдугаар сарын 12-20-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах аж.

Мөн арванхоёрдугаар сарын 5-11-нд Дэлхийн залуучуудын АШТ-ийг тус хотод зохион байгуулах бол 23 хүртэлх насны бөхчүүдийн ДАШТ-ийг Финландын Тампере хотод ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр болно.

Хуваалцах