Чөлөөт бөхийн шүүгчид сургалтад хамрагдана
Монголын чөлөөт бөхийн холбооноос Шүүгчдийн залгамж халааг бэлтгэх, залуу шүүгчдийн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, тэмцээн шүүх ур чадварыг сайжруулах, шүүгчийн зэрэг ахиулах зорилгоор чөлөөт бөхийн шүүгчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Семинарт энэ төрлөөр шүүгч болох сонирхолтой биеийн тамирын дээд сургуулиудын болон их, дээд сургуулийн оюутнууд оролцох ба сургалтын дараа МЧБХ-ноос шалгалт авч шүүгчийн зэрэг олгох юм. Сургалт МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн байранд маргааш, нөгөөдөр болно.