Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн тамирчдыг Дубайн хилээс буцаажээ

Катарын Доха хотод маргааш эхлэх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан манай тамирчид Дубайн хилээр дамжин өнгөрч чадаагүй байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн тамирчдыг Дубайн хилээс буцаажээ
Чөлөөт бөхийн тамирчдыг Дубайн хилээс буцаажээ. Зураг: МҮОНРТ

Катарын Доха хотод маргааш эхлэх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан манай тамирчид Дубайн хилээр дамжин өнгөрч чадаагүй байна. Тодруулбал, Дубайн онгоцны буудалд саатуулагдсан чөлөөт бөхийн шигшээ багийн гурван тамирчин болон дасгалжуулагч Б.Баяраа нар Монгол руу буцаж ирж байгаа аж.


Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарыг визийн зөрчилтэй хэмээн Дубайн хилээр нэвтрүүлээгүй юм. Албан бус мэдээллээр Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс энэ асуудал үүссэн гэнэ.


2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Катарын Доха хотод болно.


Хуваалцах