Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн тамирчид Японы Яйзү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдана

Яйзү хотын даргын орлогч Шимояма Коожигоор ахлуулсан төлөөлөгчид Монголын чөлөөт бөхийн холбоонд зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зуржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн тамирчид Японы Яйзү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдана
Чөлөөт бөхийн тамирчид Японы Яйзү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдана. Зураг: МҮОНРТ

Японы Шизүока мужийн Яйзү хотын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчилсан. Тус айлчлалын хүрээнд Яйзү хотын даргын орлогч Шимояма Коожигоор ахлуулсан төлөөлөгчид Монголын чөлөөт бөхийн холбоонд зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зуржээ. Уг гэрээний гол зорилго нь ирэх арваннэгдүгээр сарын дундуур үндэсний шигшээ багийн тамирчдыг тус хотод хамтарсан бэлтгэлд хамруулах юм. Түүнчлэн дээрх уулзалтын үеэр үндэсний шигшээ багийн 27 тамирчинд зориулж “Асикс” брэндэд захиалгаар хийлгүүлсэн борцовк өгсөн байна.

Сонирхуулахад, дээрх улаан, алтан шаргал өнгө хосолсон борцовк нь Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимпийн наадмаас алтан медаль авахыг билэгдсэн аж.

Хуваалцах