Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс долоон медаль өвөртлөөд байна

Цэргийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью-Жерси мужид өнөөдрийг дуустал үргэлжилнэ. Энэ тэмцээнд манай улсаас оролцсон тамирчид хоёр алт, гурвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс долоон медаль өвөртлөөд байна
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс долоон медаль өвөртлөөд байна. Зураг: МҮОНРТ

Цэргийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью-Жерси мужид өнөөдрийг дуустал үргэлжилнэ. Энэ тэмцээнд манай улсаас оролцсон тамирчид хоёр алт, гурвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар алтан медалийн эзэд болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон, эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар нар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн эзэн болов.

Хуваалцах