Чөлөөт бөхийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд болно
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Энэ жил олимп болох тул тус тэмцээнийг өнжих тамирчин бараг байхгүй. Тэгээд ч хамгийн хариуцлагатай тэмцээний нэг болохоор чансаа өндөр тамирчдаас гал гарсан олон барилдаан харагдах нь дамжиггүй. Энэхүү тэмцээний дараа буюу энэ сарын 14-15-нд Ираны Тегеран хотод Тахтийн цомын төлөөх уламжлалт олон улсын тэмцээн, 27-30-нд Дейв Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээн АНУ-ын Колорадо-Спрингс хотод, нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 1-нд И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Голден Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотод, нэгдүгээр сарын 29-31-нд “Гран-При” олон улсын тэмцээн Францын Париж хотод, нэгдүгээр сарын 30-31-нд олимпийн наадмын өмнөх сорилго тэмцээн Бразил улсын Рио-де Жанейрод хотод болно.


















