Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын "Олимпийн одод" тэмцээний заавар

Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” тэмцээнийг МҮОХ, Монгол “XXI зуун сан”,

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын "Олимпийн одод" тэмцээний заавар
Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын "Олимпийн одод" тэмцээний заавар. Зураг: МҮОНРТ

Нэг. Тэмцээний зорилго

Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” тэмцээнийг МҮОХ, Монгол “XXI зуун сан”, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна. Өсвөр залуучуудыг чөлөөт бөхийн спортод сонирхолтой болгох, тэднийг системтэй бэлтгэх улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд тус тэмцээний зорилго оршино.Хоёр. Тэмцээн явуулах хугацаа, явагдах газарТэмцээн 2015 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд” паласт болно.Гурав. Оролцох жин, нас, ангилалЧөлөөт бөхийн тэмцээн охид, хөвгүүд залуучууд /эрэгтэй, эмэгтэй/ дараах он, жихнгийн ангиллаар явагдана.1998 оноос хойш төрсөн: /Өсвөр үе/Хөвгүүд: 30, 34, 38, 42, 46 кгОхид: 34, 38, 40, 43 кг1995 оноос хойш төрсөн: /Залуучууд/Эрэгтэй: 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кгЭмэгтэй: 48, 51, 55, 59, 63, 67, 72 кгДээрхи жингүүдэд 1 кг-ийн зөрүүтэй оролцож болно.Жич: Тэмцээнд 24 жингийн тоонд багтааж эрэгтэй 2 жинд, эмэгтэй 2 жинд 2 бөх давхардаж орохыг зөвшөөрнө. Мөн өөр багаас болон баггүй тамирчдыг оролцуулахгүй болно.Дөрөв. Тэмцээний дүн, шагнал урамшуулалТэмцээн олон улсын чөлөөтб өхийн дүрмийн дагуу шинэчлэгдсэн дүрмаар явагдана.Тэмцээнд амжилттай барилдаж эхний 3 байрт шалгарсан бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.Тав. Мэдүүлэг, мандат олгох журамТэмцээнд оролцох багийн мэдүүлгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд хүлээн авч мандат олгоно. Дурьдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд мандат олгохгүй. Мэдүүлэг нь албан ёсны тамга тэмдэгтэй байна, регистрийн дугаарыг заавал бичсэн байна. Гараар бичсэн тамга тэмдэггүй мэдүүлгээр оруулахгүй.Тэмцээнд оролцох тамирчид дараах материалыг бүрдүүлнэ.Төрсний гэрчилгээИргэний үнэмлэхЭрүүл мэндийн дэвтэр3х4 харьцаатай 1% цээж зураг /тухайн жилд авахуулсан зураг/Мандатын хураамж 5.000 төгрөгЗургаа. Тэмцээнд оролцох багТэмцээнд их, дээд сургууль аймаг, хотын Биеийн тамир, спортын хөгжлийн төв ОХУ-ын Буриад БНХАУ-ын Хөх хотын баг оролцоно. Тамирчид байр, хоол, замын зардлаа өөрсдөө хариуцна.ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хуваалцах