Чөлөөт бөхийнхний энэ удаагийн сүүлчийн боломж Истанбулын дэвжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Рио-2016” олимпийн эрх олгох энэ жилийн сүүлчийн боломж гэж хэлж болох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Туркийн нийслэл Истанбул хотноо ирэх сарын 6-8-нд болно.
Мэдээллийн алба

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Рио-2016” олимпийн эрх олгох энэ жилийн сүүлчийн боломж гэж хэлж болох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Туркийн нийслэл Истанбул хотноо ирэх сарын 6-8-нд болно.
Энэ сарын 22-24-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчин олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн. Үүнээс эрх авч чадаагүй тамирчид дээрх улсад дахин цуглах юм.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүийн 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа нар “The first “Last-Chance” тэмцээнд хүч үзсэн ч ялагдсан. Тэднийг Истанбулын тэмцээнд оролцуулах эсэхийг МЧБХ-ны удирдлагууд ярилцаж байна.


















