"Чөлөөт хос" дахин тоглогдоно
УДЭТ-ын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг тоглох гэж байна.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг тоглох гэж байна.
Найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажилласан бол гол дүрд буюу Антонияд Ц.Баясгалан, нөхөрт Э.Тодгэрэл, профессор нууц амрагт Г.Дөлгөөн-Аюуш нар тоглоно.
Жүжгийн гол агуулга нь Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгож буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
“Чөлөөт хос” жүжиг өнгөрсөн онд УДЭТ-ын тайзнаа тоглогдсон бол энэ сарын 27, 28-нд дахин тоглогдох юм байна.


















