Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чөлөөт хос” дахин тоглогдоно

УДЭТ-ын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Нобелийн шангалт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг Ч.Найдандорж 2015 онд найруулж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чөлөөт хос” дахин тоглогдоно
“Чөлөөт хос” дахин тоглогдоно. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Нобелийн шангалт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг Ч.Найдандорж 2015 онд найруулж байв.

Тэгвэл тус жүжиг нь энэ сарын 27, 28-нд дахин тоглохоор болжээ.

Гол дүрд Ц.Баясгалан Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглосон юм.

Жүжгийн агуулга нь Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “Чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрбээр урьдынх шиг уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Энэ бүхний учрыг "Чөлөөт хос" жүжиг танд тайлах болно. Жүжиг зөвхөн насанд хүрэгчдэд тоглогдох юм.

Хуваалцах