Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чөлөөт хос”-ыг дахин тоглоно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан УДЭТ-ын уран бүтээлчид "Чөлөөт хос" мюзикл, инээдмийн жүжгээ үзэгчдэд өргөн барих гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чөлөөт хос”-ыг дахин тоглоно
“Чөлөөт хос”-ыг дахин тоглоно. Зураг: МҮОНРТ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан УДЭТ-ын уран бүтээлчид "Чөлөөт хос" мюзикл, инээдмийн жүжгээ үзэгчдэд өргөн барих гэж байна. Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд 18:00 цагаас тоглогдох энэхүү жүжиг нь өнгөрсөн жил “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд нээлтээ хийж байсан билээ.

Гол дүр буюу Антония эхнэрт Ц.Баясгалан, Мамбреттод Э.Тодгэрэл, профессор нууц амрагт Г.Дөлгөөн-Аюуш тоглосон билээ. Найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажилласан юм.

Хуваалцах