Чөлөөтийн 12 бөх дэлхийн чансаанд бичигдлээ
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо “ФИЛА”-гаас чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын дэлхийн чансааг өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэчлэн гаргажээ.
Мэдээллийн алба

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо “ФИЛА”-гаас чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын дэлхийн чансааг өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэчлэн гаргажээ.
Шинэчлэн тогтоосон жагсаалтад манай улсаас 12 бөх багтсан байна. Тодруулбал, 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар гуравдугаарт, Ясар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга Б.Номин аравт, 61 кг-ын жинд Э.Ням-Очир долоодугаарт, Н.Лхамгармаа есдүгээрт бичигджээ. Мөн 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран, 74 кг-ын жинд П.Өнөрбат нар тус бүр есдүгээрт жагссан бол Б.Батмагнай 11 дүгээрт, 70 кг-ын жинд Б.Батзориг 19 дүгээрт, 86 кг-ын жинд О.Үйтүмэн 15 дугаарт, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо нар 11-т, Ж.Чулуунбат 14 дугаар байрт бичигдсэн амжилт үзүүлсэн аж.
Чансааг шинэчлэхдээ дөрөвдүгээр сард Финланд улсын Вантаа, Казахстаны нийслэл Астана хотуудад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн дүнг харгалзсан байна. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд амжилттай оролцож багаараа хоёрдугаар байр эзэлсэн нь гол нөлөө үзүүлжээ.


















