Чөлөөтийн бүсгүйчүүд Польш улсад хүч үзнэ
Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид ирэх зургаадугаар сарын 17-19-нд Польш Улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.
Мэдээллийн алба

Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид ирэх зургаадугаар сарын 17-19-нд Польш Улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.
Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн Сасари хотод болсон “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохдоо Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ П.Орхон, Б.Шоовдор нар алт, гавьяат тамирчин С.Батцэцэг, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн билээ.


















