Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийн дөрвөн тамирчин “World police and fire games”-т түрүүллээ

Чөлөөт бөхийн төрөл өчигдөр болж, манай улсаас зургаан тамирчин оролцсоноос дөрвөн алт, хошой мөнгөн медаль хүртэв

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөтийн дөрвөн тамирчин “World police and fire games”-т түрүүллээ
Чөлөөтийн дөрвөн тамирчин “World police and fire games”-т түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаа, онцгой байдлын албан хаагчдын спортын наадам БНХАУ-ын Ченгду хотод болж байна. Чөлөөт бөхийн төрөл өчигдөр болж, манай улсаас зургаан тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртэв.

Тухайлбал, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 75 кг-д, мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Нямдорж 70 кг-д, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-д, Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэсийн тамирчин, гавьяат тамирчин Г.Эрдэнэбаяр 86 кг-д алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Харин “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар 74 кг-д, Эрүүл хамгаалалтын газрын шүүх хэлтсийн тамирчин, аймгийн арслан Н.Ганзориг мөнгөн медаль хүртлээ.

Хуваалцах