Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийн УАШТ-ий жингийн үзлэг болж байна

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа" спортын ордонд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөтийн УАШТ-ий жингийн үзлэг болж байна
Чөлөөтийн УАШТ-ий жингийн үзлэг болж байна. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа" спортын ордонд болно. Харин өнөөдөр жингийн үзлэг болж байгаа тул тамирчид өнгөрсөн шөнө ус зүүдэлж хоносон биз ээ. Энэ удаагийн тэмцээнээс олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулалт хийх болохоор маш их өрсөлдөөнтэй, үзүүштэй болох нь дамжиггүй. Тэмцээнийг МҮОНТ-ээр шууд дамжуулна.

Хөтөлбөрийг танилцуулья:

Нэгдүгээр сарын 9, бямба гариг 10:00-14:00 цагт урьдчилсан барилдаан болно.

Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг

Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг

15:00-15:30 цагт бөхчүүдийн жин үзэлт, сугалаа явагдана.

Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг

Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг

16:00-16:30 цагт нээлтийн ажиллагаа болж, 16:30-20:00 цагт хагас шигшээ барилдаан болно. Мөн шагнал гардуулах ёслолын ажиллагаатай.

Нэгдүгээр сарын 10, Ням гариг 10:00-14:00 цагт урьдчилсан барилдаан болно.

Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг

Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг

16:00-20:00 цагт хагас шигшээ барилдаан явагдаж шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар өндөрлөнө.

Хуваалцах