Чөлөөтийнхөн бүгд медальтай иржээ
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Испанийн Мадрид хотноо зохиогдсон гран-при олон улсын тэмцээнээс таван медаль хүртжээ. Тэмцээнд 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга нар Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан нарын
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Испанийн Мадрид хотноо зохиогдсон гран-при олон улсын тэмцээнээс таван медаль хүртжээ. Тэмцээнд 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга нар Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан нарын удирдлага дор өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаан болж, манай бөхчүүд бүгд медаль хүртлээ. Тодруулбал, Э.Бэхбаяр, Г.Мандахнаран нар алт, Д.Хүдэрбулга мөнгө, П.Өнөрбат, О.Үйтүмэн нар хүрэл медалийн эзэн болов.
Шүүгчээр Б.Алтангадас ажилласан.


















