Чөлөөтийнхөн одоогоор таван медаль хүртээд байна
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Энэ өдрүүдэд чөлөөт бөхийн тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсээр байна.
Мэдээллийн алба

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Энэ өдрүүдэд чөлөөт бөхийн тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсээр байна.
Өчигдөр гэхэд чөлөөт бөхийн дөрвөн тамирчин барилдсанаас гурав нь медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгө, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртлээ.
Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр чөлөөтийнхөн таван медаль хүртээд байна.


















